Акрополис болон Грекийн бусад дурсгалт газруудыг 2500 жилийн өмнө хэрхэн харагддаг байсныг Chronos программыг тусламжтайгаар үзэх боломжтой болж байна.
Уг программыг Грекийн харилцаа холбооны Космоте компани соёлын яамны дэмжлэгтэйгээр гаргасан байна. Тус аппликейшн нь дижитал дүрсийг давхарлан байршуулах замаар бодит байдлыг илүү сайжруулан дүрсэлдэг бөгөөд тухайн цаг үеийн хамгийн тааламжтай үзэсгэлэнт дүр төрхийг бүрдүүлэн харуулдаг байна.
Chronos программаар одоогоор Парфенон болон Акрополисын үзэсгэлэнт түүхэн дурсгалт газруудыг харах боломжтой бөгөөд эртний байгууламжуудын түүхийн талаар сонирхолтой мэдээллийг өгдөг байна. Мөн жуулчид 200 жилийн өмнө устсан эртний Грекийн нэгэн тод өнгө төрх болох Парфеноны гантиг баримлын цуглуулгыг үзэх боломжтой болжээ.
Грекийн Соёлын сайд: Лина Мендони “Уг программын хүртээмж нь дижитал технологийн орон зайд өргөжин тэлж байна. “Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид болон виртуал зочдод түүхэн мэдлэгээ хуваалцах боломжтой боллоо” гэж Chronos программыг танилцуулах арга хэмжээний үеэр хэлжээ. Зохион бүтээгчид хиймэл оюун ухаанаар ажилладаг виртуал хөтөч болон бусад боломжуудыг агуулсан үнэгүй аппликейшнийг үргэлжлүүлэн бүтээх болно гэж мэдэгджээ.
travelnews.co.za