Life

Таныг хүчирхэгжүүлэх зургаан ур чадвар

  1. Сэтгэл хөдлөлөө удирдах

Таны хийж чадах өөрийгөө хамгийн хүчирхэг болгох зүйлсийн нэг бол аливаад хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ хянаж чадах явдал юм. Сэтгэл хөдлөлөө удирдаж дарамт шахалтад тайван хэвээрээ үлдэх чадвар нь гүйцэтгэлд шууд хамаардаг.

Та дараах 5-н чадварыг эзэмшсэнээр сэтгэл хөдлөлөө бүрэн удирдах боломжтой.

Self-awareness-өөрийгөө таньж мэдэх

Self-control-өөрийгөө удирдах чадвар

Motivation-өөрийгөө идэвхжүүлэх чадвар

Empathy-бусдыг ойлгох чадвар

Handle relationship-бусадтай харилцах чадвар

2. Талархах

Талархал гэдэг нь өөртөө болоод бусдад өгч буй хамгийн дээд хэлбэрийн өглөг юм. Талархаж чаддаг хүн илүү аз жаргалтай, хангалуун амьдардаг байна.

Бид байгаа зүйлээ үл тоож байхгүй зүйлээ мөрөөдөн өөрийгөө аз жаргалгүй, байнга гомдол хэлдэг нэгэн болгодог. Эсвэл өнгөрсөнд байсан бусдад байгаа сайхан зүйлсийг мөрөөдсөөр өөрийгөө азгүй мэт боддог.

Тиймээс талархахад суралцаарай. Өөртөө болон бусдад байнга талархлын үг хэлж байх нь танд маш их хүч нэмэх болно. “Талархалгүй хүнээс илүү зэвүүн муухай юм гэж байдаг болов уу” гэж аугаа их В.Шекспир дуу алдан халагласан байдаг.

Талархлын үг сонсохыг хүсэж байгаа тэр мөчид хэлсэн аятайхан ганц үг цаг нь өнгөрсөн хойно хэлсэн зуун үгнээс ч хүчтэй. Энэ орчлонд оршин буй хором мөч бүртээ талархаж эхлэхэд гайхамшигтай зүйлс тохиолддог гэдгийг олон судлаачид нотолсон байдаг.

3. Хувын сахилга бат

Сахилга бат гэдэг нь өөрийгөө хянах явдал бөгөөд зөв цагтаа зөв зүйлдээ тийм болон үгүй гэж хэлж чадах юм. Цөөнгүй тооны судалгаагаар хувийн сахилга бат сайтай хүмүүс эрүүл мэнд, харилцаа, санхүү, карьерын хувьд амжилттай байдаг нь тогтоогдсон. Нөгөө талаараа энэ төрлийн хүмүүс бусдаас илүү аз жаргалтай амьдардаг гэж хэлж болох юм.

4. Уучлах

Өнгөрсөнд болсон таагүй зүйлсээс өөрийгөө чөлөөлснөөр ирээдүйгээ илүү гэрэл гэгээтэй болгох боломжтой. Бусдыг уучлах үед уур бухимдлаас болж эрүүл мэндэд нөлөөлсөн сөрөг энерги устдаг байна. Уучлал нь хоёр түвшинд явагддаг ба нэг нь шийдвэр гаргах нөгөө нь сэтгэл хөдлөлийн түвшинд явагддаг.

Хүмүүс уучлах шийдвэр гаргасан ч тухайн болсон үйл явдлын талаарх таагүй сэтгэл хөдлөлүүд болох уурлах, хорсох, өш санах, айх, сөрөг бодолд автах гэх мэт хэвээр байгаа бол уучлал явагдаагүй байна гэсэн үг юм.

Мэдээжийн хэрэг уучилна гэдэг тийм амар хялбар хийгддэг зүйл биш бөгөөд энэ бол үйл явц юм. Хамгийн түрүүнд таныг хэн нэгэн гомдоож шархлуулах үед ямар сэтгэл хөдлөлүүдийг мэдэрсэн бэ гэдгийг хэн нэгэнд хуваалцах хэрэгтэй. Хэрвээ хуваалцах итгэлтэй хүн байхгүй бол цаасан дээр бүх төрсөн мэдрэмжүүдээ бичээд урж хаяад үзээрэй. 

5. Оюун санаагаа төвлөрүүлэх

Одоо цагтаа амьдрах нь энэ мөчид болж буй зүйлээ мэдрэх явдал юм.

Та нар мандахыг ажиглаж байхдаа оюун санаагаа тогтоон төвлөрүүлбэл нар мандахын гоо сайхныг өөртөө нээн олж харж чадна. Өөрт тань цай аягалан барьж байна гэж төсөөлөөд, тэр нь үнэхээр анхилуун үнэртэй, аагтай, амттай цай байна гэж бодоорой.

Хэрэв таны оюун ухаан сарнисан байгаа бол та цайны амтыг таашаан амталж чадахгүй. Та цайны амтыг мэдье гээл оюун санаагаа тогтоон төвлөрүүлээрэй.

Тэгвэл цай танд өөрийнхөө анхилуун үнэр, гайхамшигт амтыг цоо шинээр мэдрүүлэх болно. Тийм учир оюун санаагаа тогтоож анхаарлаа төвлөрүүлэх нь аз жаргалын эх сурвалж мөн. 

Digital composition of silhouette man climbing a mountain against sunny background

6. Тууштай байх

  Төгс нэгэн байх гэж хичээхийн оронд ямар үед, ямар нөхцөлд алинд нь үлүү их анхаарах вэ гэдгээ шийдэж сурах нь чухал. Олон туршилт, судалгааны үр дүнгээр “Тууштай байдал” гэдэг нь олдмол чадвар бөгөөд энэхүү чадварт анхаарлаа хандуулж, төвлөрч чадсан ямар ч хүн сайжрах, амжилтад хүрэх боломжтой болохыг илрүүлжээ Тууштай бөгөөд зоригтой бай.

Холбоотой мэдээнүүд

Back to top button