Спорт

Ням гарагт гурван шигшээ баг ЕВРО 2024 тэмцээнд оролцох эрхээ авлаа.

2024 оны Европын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна.

Ням гарагийн тоглолтоор Турк Латвийн багийг 4:0-ээр буулган авч D хэсгийн эхний хоёр байрын нэгийг баталгаажуулсан бол Испанийн шигшээ баг Норвегийн багтай тоглож, 1:0-ээр буулгаж авснаар А хэсгийн тоглолт өндөрлөлөө.

Турк 16 оноотой хэсгээ тэргүүлж, Уэльс, Хорват удааллаа. Мөн Испани Норвегийг хожиж 15 оноотойгоор ЕВРО-2024-т эрхээ баталгаажуулсан бол Норвег 10 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна.

Баасан гаригт зохион байгуулагч улс болох Германаас гадна Франц, Бельги, Португали улсууд ЕВРО-д оролцох эрхээ авчээ.

Польш Молдавын тоглолт 1:1-ээр тэнцэн үргэлжилж байсан ч Е хэсгийн тоглолтод Польш Молдавт ялагдсан байна.

Румын баг Андорраг 4:0-ээр буулган авснаар I хэсгийн эхний байрт шалгарлаа. Ингэснээр Румын 16 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж буй Швейцарын багаас нэг тоглолтоор илүү байна.

Ням гарагт Швейцар Беларустай талбайдаа 3:3-аар тэнцсэн бол Израил 11 оноотой, хоёр тоглолттой гуравт бичигдэж байна.

NEWSSKOP.COM

Холбоотой мэдээнүүд

Back to top button