БизнесВидеоУрлаг

Бүтээлч зар сурталчилгааны шилдгүүдийг тодруулдаг “London International Awards 2023” наадмын ялагчид тодорлоо

LIA нь сурталчилгааны салбарын бүтээлч санаа, гүйцэтгэл, үйл явцын манлайлагчдыг шалгаруулдаг нэр хүндтэй наадам юм. Жил бүр 27 төрлөөр бүтээл шалгаруулдаг бөгөөд энэ жилийн шилдгүүд өчигдөр тодорч дууслаа. Эдгээрээс онцлох 5 сурталчилгааг #highlight хийе.

“Evolution” төрлийн ялагч “Certified Care”

Руандагийн эмэгтэйчүүд хумхаа өвчний үед ачаалал ихтэй амьдарч байна. Өвчтэй хүмүүсийг асрах нь сая сая эмэгтэйчүүдийн хувьд албан бус, цалингүй ажил болж, тэднийг сургууль, ажил, эдийн засгийн оролцооноос холдуулдаг. Тэдэнд хумхаа өвчний нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий нөлөөллөөс хамгаалах дэмжлэг, тогтолцоо хэрэгтэй учраас “Certified Care” төслийг санаачилжээ.

Branded Contents & Entertainment төрлийн ялагч “Missing Mataoka”

Эмнести Интернэшнлийн мэдээлснээр бэлгийн хэвшмэл ойлголт нь америкийн уугуул эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн гол шалтгаан болсоор байна. Уугуул эмэгтэйчүүд бусад бүлгүүдээс алагдах, сураггүй алга болох магадлал 16 дахин их байдаг ба 5 уугуул эмэгтэй тутмын 4 нь амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртдөг. Энэхүү тогтсон хандлагыг өөрчлөхийн төлөө Маскрад сэтгүүлтэй хамтран Покахонтасын бодит дүр буюу Матоакагийн жинхэнэ түүхийг танилцуулжээ.

Use of Social Media & Influencers төрлийн шилдэг “The Cost of Beauty”

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төгсгөлгүй мэт санагдах гоо сайхны контентын дайралт хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. 5 хүүхэд тутмын 3 нь нийгмийн сүлжээнээс  үүдэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. Dove брендийн энэхүү контентийн зорилго нь олон нийтийг уриалан дуудаж, нэгдсэн нэг кино бүтээх, үзэгчдийг Хүүхдийн онлайн аюулгүй байдлын тухай хуулийг дэмжих өргөдөлд гарын үсэг зурах явдал аж.

“Best use of real time Advertising” төрлийн шилдэг “Happy Ramadan”

Германд 6 сая лалын шашинтан амьдардаг. Рамадан сарын үеэр хаа сайгүй харагдах хоолны зурагтай самбарууд хүмүүсийг бухимдуулдаг байжээ. Макдоналдс нартай төгс синхрончлогдсон дижитал OOH кампанит ажлыг эхлүүлсэн аж. Улмаар нар мандах үед лалын шашинтнууд хоол идэхээс татгалзах ёстой учир өдрийн цагаар хоолны сурталчилгаа харагдахгүй, харин нар жаргаж мусульманчууд хооллох цагаар амттай хоолны самбарууд гэрэлтдэг болжээ.

“Ambient & Activation” төрлийн шилдэг “FitChix”

Дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг хүнсний нэг бол өндөг. Өөр хоорондоо ямар ялгаатайг нь мэдэхгүй ч бидэнд олон сонголт гарч ирдэг. Honest Eggs Co. компанийн өндөг хэрхэн танд хүрдэг дарааллыг танилцуулжээ.

Сурталчилгаа, нөлөөллийн аян зэрэг нь илүү хүмүүнлэг, ёс зүйтэй, эрүүл, аюулгүй байдал руу чиглэж энэ нь ч хүмүүсийн анхаарлыг их татах болсон байна. Хүлээн авагчид бренд, бүтээгдэхүүн сурталчилгаанаас хамгийн түрүүнд ёс зүйг нь олж харах болжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button