Land Cruiser 300 хаанаас авах вэ?
Бартаат замын хаан гэгддэг Land Cruiser маркын автомашин манай орны эрс тэс уур амьсгал, дэд бүтцийн нөхцөлд сайн тохирдог. 2021 онд танилцуулсан Land Cruiser 300 автомашин хүчин чадал, загвар, тэнцвэр, багтаамж, тав тух, хийцээрээ Land Cruiser маркын нэр хүндийг улам өсгөсөн.
LC 300 Монголын хэрэглэгчдийн хувьд хамгийн их сонголт хийдэг Full-Size SUV ангиллын автомашин юм. Монголын зах зээлд Тоёота компанийн автомашинуудыг “Таван богд” ХХК “Мөнххада” ХХК болон “Топ моторс” ХХК албан ёсны эрхтэй борлуулдаг бөгөөд 3 жил эсвэл 100 мянган км гүйлтийн баталгаа өгдөг.
LC 300 худалдан авахаар төлөвлөж байгаа автомашин сонирхогчдод зориулан дээрх 3 дилерээр зарагдаж байгаа автомашины үнэ, нэмэлт үйлчилгээ, захиалгын мэдээллүүдийг хайлайт хийж байна.
GR-Sport Petrol
Хөдөлгүүр: 3,445cc Twin turbo
Хурдны хайрцаг: 10 шатлалт автомат
Морины хүч: 415 hp
Мушгих хүч: 650 Nm
GR-Sport Diesel
Хөдөлгүүр: 3,346cc Twin turbo
Хурдны хайрцаг: 10 шатлалт автомат
Морины хүч: 309 bhp
Мушгих хүч: 700 Nm
ZX
Хөдөлгүүр: 3,455cc Twin turbo
Хурдны хайрцаг: 10 шатлалт автомат
Морины хүч: 415 bhp
Мушгих хүч: 650 Nm
VX Petrol
Хөдөлгүүр: 3,455cc Twin turbo
Хурдны хайрцаг: 10 шатлалт автомат
Морины хүч: 415 bhp
Мушгих хүч: 650 Nm
VX Diesel
Хөдөлгүүр: 3,346cc Twin turbo
Хурдны хайрцаг: 10 шатлалт автомат
Морины хүч: 309 bhp
Мушгих хүч: 700 Nm
GX.R Petrol high (Leather)
Хөдөлгүүр: 3,956cc 4.0L V6 бензин
Хурдны хайрцаг: 6 шатлалт автомат
Морины хүч: 271 bhp
Мушгих хүч: 385 Nm
GX.R Diesel high
Хөдөлгүүр: 3,3 дизель
Хурдны хайрцаг: 10 шатлалт автомат
Морины хүч: 309 bhp
Мушгих хүч: 700 Nm
GX.R Petrol medium (winch)
Хөдөлгүүр: 3,965cc
Хурдны хайрцаг: 6 шатлалт автомат
Морины хүч: 271 bhp
Мушгих хүч: 385 Nm
Үнэ тариф:
GX-R Petrol (winch) | GX-R Petrol (Leather) | GX-R Diesel | VX Diesel | VX Petrol | ZX Petrol | GR-Sport Diesel | GR-Sport Petrol | |
Таван богд | 201.6 сая | 211.2 сая | 242.7 сая | 286 сая | 295.5 сая | 314.2 сая | 323.8 сая | 327.2 сая |
Мөнххада | 191.5 сая | 200.6 сая | 230.6 сая | 272.3 сая | 281.3 сая | 299 сая | 307.6 сая | 310.8 сая |
Топ моторс | 201.6 сая | 211.2 сая | 242.7 сая | 286.6 сая | 291.6 сая | 314.8 сая | 323.8 сая | 327.3 сая |
Нэмэлт үйлчилгээ:
Таван богд | Мөнххада | Топ моторс |
5-30 мянган км зам туулахад 6 удаагийн тос, тосны шүүлтүүр солино. | 30 мянган км зам туулахад 6-7 удаагийн тос, тосны шүүр солино. | 1-30 мянган км зам туулахад 6 удаагийн тос, тосны шүүр солино. 5 мянган км тутамд агаар шүүгч солино. 1-30 мянган км зам туулахад 6 удаагийн дугуй, эд анги, шингэн шалгана. |
Захиалга авч байгаа:
Таван богд | Мөнххада | Топ моторс |
2024 оны 1-р сарын захиалга | 2024 оны 3-р сарын захиалга | 2024 оны 7-р сарын захиалга |
Эх сурвалж: Албан ёсны дилерүүд