Бизнес

Netflix 2025 онд энтертайнмент төв нээхээр төлөвлөжээ

Дэлхий даяар 238 сая хэрэглэгчтэй Netflix компани алдартай цуврал, шоу нэвтрүүлгүүдээ шүтэн бишрэгчдэд илүү ойртуулах гэж байна.

“Netflix House” нэртэй энтертайнмент төвд алдартай кино, шоу, брендийн хувцас, бараа бүтээгдэхүүнийг худалдаалж, хоолны шоуны цэс бүхий ресторан, тоглоомын төв зэргээр үйлчлэх ажээ.

Хүмүүс энэ алхам нь Netflix компани орлогоо төрөлжүүлэх санаа гэж үзэж байгаа ч ашиг орлогоо нэмэгдүүлэхээс илүү агуулгад анхаарч байгаа бололтой.

Энэ талаар Netflix-ийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Жош Саймон хэлэхдээ: “Манай кино, телевизийн шоуг шимтэн үзэх дуртай шүтэн бишрэгчдэд дараагийн түвшний үйлчилгээ хэрэгтэйг олж харсан.” гэжээ.

Эх сурвалж: Bloomberg

Холбоотой мэдээнүүд

Back to top button