16 настай охин өөрийн бүтээсэн хиймэл оюун ухаант стартапаа 12 сая доллароор үнэллээ
Пранжали Авасти охины өөрийн бүтээсэн хиймэл оюун ухаанаар дамжуулан хайлтын системийг сайжруулахыг мөрөөддөг нь бодит биеллээ олсон төдийгүй дэлхий нийтийг шуугиулаад байна.
Царт тахлын үеэр Флоридагийн Дотоодын Их Сургуульд дадлага хийж эхэлсэн тэрээр судалгааны лабораторид долоо хоногт 20 цаг ажилладаг байсан аж. Охин өгөгдөл гаргаж авах, уран зохиолын тойм бичих даалгавар авсан бөгөөд энэ нь түүнийг шинэ бүтээл гаргах үндэс суурийг тавьсан төдийгүй санаагаа хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.
Тэрээр дадлага хийж байх явцдаа хайлтын системээр дамжуулан хайж буй зүйлээ олоход тун хэцүү байгаа болохыг ойлгосон байна.
Ависта цар тахлаас шалтгаалсан цаг үе нөхцөл байдлын хязгаарлагдмал орчинд ажиллаж байсан ч 2021 онд онлайнаар Delv.AI-ийн бета хувилбарыг гаргажээ.
Түүнээс хойш 16 настай охин олон дэмжигчтэй болсон төдийгүй шинэ бизнесээ эхлүүлэхэд зориулж 450,000 доллар цуглуулж чадсан байна.
Мэргэжилтнүүд түүний компанийг 12 сая доллароор (9.8 сая фунт стерлинг) үнэлж байгаа тул Авасти охин сургуульд сурахгүй бизнесээ цааш үргэлжлүүлэх хүсэлтэй болсон байна.
Авасти өнгөрсөн жил анхны инженерээ ажилд авсан бөгөөд өөрийн компанидаа бүрэн анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа аж.
Мөн тэрээр охиныхоо боловсролд санаа зовж буй эцэг эхдээ өөрийн шийдвэрээ хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тулгараад байв.
Тэрээр Insider-д өгсөн ярилцлагадаа: Сургуулиа төгсөхдөө “буулгалт хийж эцэг эхийнхээ үгийг дагасан ч коллежид элсэхгүй гэдгийг минь хүлээн зөвшөөрөх ёстой” гэжээ.
Мөн “Миний эцэг эх Энэтхэг хүмүүс, тиймээс тэдний хувьд боловсролтой байх нь нэн тэргүүнд тавигддаг. Миний хувьд яг одоо маш их үүрэг хариуцлага хүлээж байгаа бөгөөд хийхийг зорьж буй зүйлс минь миний хүсэл тэмүүлэл мөн” гэжээ.
Түүний компани хурдацтай хөгжиж байгаа тул Авасти дараагийн хиймэл оюун ухааны тэр бумтан болох өндөр магадлалтай байна.
india.com