EDU

Хүүхдийн боловсролд тустай онцлох 10 сайт

Хүүхдийн хөгжлийг дэмжих тус сайтууд сонирхолтой, ашиглахад хялбар бөгөөд хөгжөөнт тоглоом, сонирхол татахуйц зурган мэдээллээр хүүхдэд төрөл бүрийн боловсрол олгоход чиглэсэн байдаг. Бяцхан үрсийнхээ цахим орчинд өнгөрөөх хугацааг зөв зохистой мэдээллээр хангахад анхаарч байгаа танд дараах 10 сайтыг санал болгож байна.

Curious World.com httpscuriousworld.com

Curious World.com сайт цэцэрлэгийн насны хүүхдийн хөгжил, бие даах чадварт суралцахад ихээхэн дэмжлэг болохуйц контент бүтээдэг. нэгээс гурван насны бяцхан үрс тань үсэг, тоо сурахаас гадна нийгмийн харилцаанд ч бэлтгэгдэх болно. Мөн тус сайт таны хүүхдийн суралцахыг хүссэн зүйлс, хүүхдийн насны ангиллаар өөр өөр флашкартыг суурилуулж өгсөн байдаг. Та сайтад ороод сэдвүүдээс нь сонголт хийх боломжтой.

PBS Kids.com

Магадгүй таны хүүхэд байхдаа зочилдог байсан PBS Kids сайт одоо таны хүүхдэд үйлчлэхэд бэлэн байна. Таны найзууд байсан Элмо, Сониуч Жеорж нартай хүүхэд тань найзлах болно. Түүнчлэн шинэ найзууд ч бас нэмэгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тоглоомыг нь хялбар болон хэцүү түшингээс сонгон тоглох боломжтой. Мөн тус сайтад таны хүүхдийн боловсролд тус болох өргөн сонголт бүхий номын сан ч бий. 

National Geographic Kids.com

Таны хүүхэд хэзээ ч харж байгаагүй ойн амьтад, усан доорх ертөнц, хөх тэнгэрийг жигүүртэн амьтадын талаар мэдэхийг хүсэж байгаа бол тэдгээрийг энэ сайтаас олж мэдээрэй. Түүнчлэн сонирхолтой видео үзэж, хөгжилтэй тоглоом тоглонгоо байгаль дэлхий, өвс ургамал, бүхий л ан амьтадтай танилцах боломжтой. 

ABCmouse.com

Хүүхдэд боловсрол олгох шилдэг 10 сайт

Та 2-7 насны хүүхдэд зориулагдсан цогц сургалтыг энэхүү сайтаас авч болно.  Хүүхэд тань ном унших, сонсох, мөн тоглоом тоглох, хөгжим сонсох гэх мэт зүйлсийг мэргэжлийн багш, судлаачдын бэлтгэсэн сургалтын түшингээс сонгон үзэх боломжтой. ABCmouse.com сайт тухайн зүйлсийг хүүхэд тань аль түвшинд сурч байгаа хүртэл мэдэж байдаг.  Тус сайтыг та нэг сар үнэгүй ашиглаж, дараагийн сараас 8,95 $ төлбөртэй ашиглах боломжтой .

Funbrain.com

Тус сайт сургуулийн өмнөх наснаас дунд сургуулийн наймдугаар анги хүртэлх хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд математик, унших, бичих дасгалыг уйдаахгүй, хөгжөөнтэйгөөр сурах бололцоог олгож өгсөн байдаг. Мөн Math Baseball, Grammar Gorillas зэрэг тоглоомуудыг тоглож, ном уншиж болно.

Babytv.com

Хүүхдэд боловсрол олгох шилдэг 10 сайт

Тус сайтын 24 цагийн хүүхдийн нэвтрүүлэгтэй бөгөөд үүгээр дамжуулан та хүүхдээ шөнийн гурван цагт ч саатуулах боломжтой болох юм. Мөн боловсрол мэдлэг олгох, хүүхдийг тоглуулах, дуу сонсоход зориулагдсан. Энэхүү флатформ таны хүүхдийг хаанаас (kindle, İpad гэх мэтчилэн), ямар ангилал руу  орж буйгаас хамаараад төлбөрийн хувь өөр өөр багцыг танд санал болгодог.

Agnitus.com

Хүүхдэд боловсрол олгох шилдэг 10 сайт

Хурдтай, бүтээмжтэй, соргог байдлаар шинэ зүйлсийг суралцахад тусалдаг. Өхөөрдөм үр тань өнгө, ном унших зэрэг зүйлсийг таблетаар дамжуулан хийх боломжтой. Интернэтээс үнэгүй туршилтын хувилбарыг олж болно.

FarFaria.com

Та хүүхдэдээ амьдралын янз бүрийн зүйлсийг яаж тайлбарлахаа мэдэхгүй эсвэл төдийлөн зав гарахгүй байгаа бол FarFaria танд тус болно. Маш олон төрлийн ном уг сайтад байгаа бөгөөд сар, жилээр тооцоогоо хийх сонголттой байдаг.

BrainPOP.com

Тус сайтаас таны хүүхэд ганцаараа, эсвэл анги нийтээрээ хөдөлгөөнт дүрсэн хэлбэр(робот)-ээр түүхт үйл явдал, шинжлэх ухаан тэр ч бүү хэл хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг ч авах боломжтой. 

Spatulatta.com

Хүүхдэд боловсрол олгох шилдэг 10 сайт

Уг сайт хүүхдийг гал тогоогоор дамжуулан сургаж болно гэж үздэг ба хүүхдүүд эндээс хоол хийх ерөнхий зүйлсийг сурах боломжтой бөгөөд дуртай хоолныхоо орц, хэмжээг өөрсдөө бэлтгэх боломжтой. Энэ таны хоол сонгож идэх дуртай бяцхан үрийг тань тогооч болоход туслах сайт юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button