Европын Холбоо ТикТок-д 370 сая еврогийн торгууль ноогдууллаа
ТикТок аппликейшнийг 13-аас дээш насныхан ашиглах боломжтой ч хэрэглэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн мэдээллийг цуглуулсан, 13-17 настай хүүхдүүдийн хувийн мэдээллийг ашигласан гэж үзжээ. Энэ нь Европын нууцлалын хууль буюу Мэдээлэл хамгаалах ерөнхий журмыг зөрчсөн хэрэг юм. Улмаар тус аппликейшнийг эзэмшдэг ByteDance компанийг 370 сая еврогоор торголоо.
Энэ оны эхээр Британийн мэдээлэл хамгаалах хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 12.7 сая еврогоор торгуулж байсан бөгөөд нэгдүгээр улиралд 13-аас доош настай 17 сая хэрэглэгчийн бүртгэл, дүрэм зөрчсөн 91 сая видео бичлэгийг устгасан хэмээн хэрэгжилтийн тайландаа дурдсан байдаг.
Шалгалтын комисс ByteDance-ийн Бээжин дэх салбарт Европын хэрэглэгчдийн хувийн мэдээллийг Хятад руу хууль бусаар шилжүүлсэн эсэхийг шалгаж байгаа аж.
Европын Холбоо иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарч байгааг энэ үйл явдал хийгээд Мета компанид мэдүүлсэн заргаас харж болохоор байна.
Эх сурвалж: Forbes