Life
Нүдээ хайрлахыг уриалж байна
Өнөөдөр нүдээ хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. “Нүдний хараа муудахаас урьдчилан сэргийлэх олон улсын байгууллага” ажил дээрээ нүдээ хамгаалахыг уриаллаа.
Энэ оны есдүгээр сард “Нүдний эрүүл мэнд ба хөдөлмөр” судалгааны тайлан хэвлэгджээ.
Тайланд нүдний хараа хөдөлмөрийн аюулгүй байдал, бүтээмжтэй салшгүй холбоотой бөгөөд ажилчдынхаа харааг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлэх гэх мэт арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна.