Монголд ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх шаардлагатай
Уул уурхайн салбар нь техник технологи, бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүчний хөгжлийн тулгуур багана бөгөөд эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг том салбар билээ.
Энэ салбар ажлын байр бий болгох, эдийн засгийн хөгжил ба тогтвортой байдал, валютын орлого, технологийн дэвшил, дэд бүтцийн бүтээн байгуулалт, гадны хөрөнгө оруулалт татах зэрэг үр ашгуудыг авчирдаг.
“Уул уурхайн долоо хоног”-ийг 2023.10.9-10/13-ны өдүүдэд ил тод, хариуцлагатай уул уурхайн хөгжлийг чухалчлан зохион байгуулж байна.
Хариуцлагтай уул уурхай гэж юу вэ?
“Хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлэх тунхаг”-т тодорхойлсноор:
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассиоцаци 2007 оноос хариуцлагатай уул уурхайн кодексийг боловсруулсан.
Уг кодекс Компанийн сайн засаглал ба ил тод байдал, хөдөлмөрийн харилцаа ба хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, орон нутгийн хөгжил ба олон нийтийн оролцоо гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй.
ААН-үүд ил тод нээлттэй байх, хуулийг сахин дээдлэх, байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх, ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, үр өгөөжтэй байх хүмүүнлэг ёс зүйтэй байх, дэвшилтэт технологид суурилсан байх гэсэн зарчмуудыг баримталж ажиллавал зохистой.
Бид уул уурхайн компаниудаас
- Мэдээллийн ил тод байдал /Орон нутгийн иргэдийн ашиг сонирхол, хэрэгцээ, онцлог, орн нутгийн хөгжлийн стратегид суурилсан орон нутгийн хөгжлийн гэрээний нөхцлийг сайжруулж ажилласан жилийн тайлан/
- Тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох /Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих/
- Байгаль орчны асуудал, эрсдэл ба боломжид чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах /Уурхайн хаалтын дараа тогтвортой хөгжил, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг нутгийн иргэдийн оролцоотой боловсруулах/ гэх мэт хариуцлагатай уул уурхайн кодекс дэх шаардлагыг тавих боломжтой.
Хариуцлагатай уул уурхайн кодексыг дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энд дарна уу.