Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох модтой болох зорилго тавьсан. Үүний тал хувийг уул уурхайн компаниуд тарьж ургуулна. “Эрдэнэс Таван Толгой” ХК 180 сая мод, “Оюу Толгой” ХХК, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ тус тус 100 сая мод, “Энержи Ресурс” ХХК 40 сая мод тарих хариуцлагын гэрээ байгуулсан. Уул уурхайн компаниуд 2030 он хүртэл нийтдээ 608 сая мод тарих төлөвөгөөтэй байгаа.
Эх сурвалж: terbummod.mn