2018/02/12 – ХБНГУ-ын шүүх Фэйсбүүк компанийг хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг дам хуваалцдаг болохыг тогтоосон.
- Герман улсын хуульд хувийн мэдээллийг зөвхөн тухайн хүнтэй шууд тохиролцсон компани бүртгэж, ашиглах боломжтой гэж заасан байдаг.
- Фэйсбүүк хаягаараа өөр вэб эсвэл программ руу нэвтрэхэд болон Instagram, WhatsUp зэрэг Фэйсбүүкийн охин компаниудад хэрэглэгчийн мэдээллийг хуваалцаж, зорилтот хэрэглэгчдэд сурталчилгаагаа хүргэдэг нь батлагдсан юм. Ингэхдээ хувийн мэдээллийг нь дамжуулан ашиглаж буй талаараа хэрэглэгчдэд анхааруулдаггүй байна.
- Германд энэ нөхцөлөө засалгүй зөрчил гаргавал 250.0 евро буюу 306.0 ам.долларын торгууль ноогдуулах байсан. Тухайн үед Фейсбүүк компани давж заалдсан.
2019/02/06 – Германы Холбооны шүүх Фэйсбүүк коипанийн мэдээлэл цуглуулах бодлогыг хэрэглэгчдийнхээ үндсэн хуулиар олгогдсон хувийн нууцад халдсан тул мэдээлэл дамжуулах, өгөгдлийн давамгай байдлаа урвуулан ашиглахыг хориглох шийдвэр гаргасан.
- Үүнд Фэйсбүүкийн нөхцөл болзлыг өөрчлөх, фэйсбүүкийн эзэмшдэг үйлчилгээ болон гуравдагч этгээдийн цуглуулсан мэдээллийг ашиглахдаа хэрэглэгчдээс зөвшөөрөл авах гэх зэрэг заалт оруулах 12 сарын хугацаа тогтоосон. Үүнээс гадна дээрх ажлын төлөвлөгөөгөө дөрвөн сарын дотор ирүүлэхийг үүрэг болгосон.
2019/08/26 – Дээрх захирамжийг Германы Дюссельдорф хотын дээд бүсийн шүүх дээрх захирамжийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн.
2020/01/20 – Берлиний шүүхээс Фэйсбүүк компани хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах хуулийг зөрчиж гар утасны аппликейшн дээр байршил хянах, хайлтын системд хэрэглэгчдийн профайл холбоосыг хуваалцсан гэж шийтгэсэн байна.
2021/03/24 – Германы шүүх Фэйсбүүктэй холбоотой эрх зүйн маргааныг Европын холбооны шүүхэд илгээжээ.
2023/07/04 – Герман улс Мета компани хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашиглаж буй талаар шүүхийн маргаандаа ялалт байгууллаа.
- Европын Холбооны Дээд Шүүхээс ЕХ-ны Мэдээллийн Хамгаалалтын Ерөнхий журмыг зөрчсөн гэж үзжээ. Тус журам нь хүмүүсийн мэдээллийг цуглуулж, чиглүүлдэг байгууллагуудын хүлээдэг үүрэг, нууцлал, аюулгүй байдлын тухай тусгасан байдаг.
2023/10/03 – ЕХ-ны улсуудад Facebook, Instagram-ийн хэрэглэгчид сар бүр 13 долларын хураамж төлөөд сурталчилгаа хүлээн авахгүй байх үйлчилгээг санал болгож байна.
Харин Метагийн эсрэг шүүхэд гомдол гаргасан Макс Шремс “Үндсэн эрхийг худалдах боломжгүй. Дараа нь бид сонгох болон үг хэлэх эрхийнхээ төлөө төлбөр төлөх үү? Олон хүн амьжиргаагаа залгуулах гэж тэмцэж байхад зөвхөн баячууд л эдгээр эрхийг эдэлнэ гэсэн үг” гэжээ.