Урлаг

Black Pink хамтлагийн ‘How you like that’ клипний бүжиг Youtube хуудсан дээр 1.5 тэрбум үзэлттэй болж тэргүүлжээ

К-поп охидын BLACKPINK хамтлагийн 2020 онд хит болсон “How You Like That” дууны бүжгийн үзүүлбэрийн видео бичлэг YouTube хуудсан дээр 1.5 тэрбум хандалтыг давсан хэмээн тус хамтлагийн агентлаг Лхагва гарагт мэдэгдлээ.

Дээрх видео нь 2020 оны 7-р сард олон улсын видео хуваалцах үйлчилгээнд байршуулагдсан ба ийнхүү 3 жилийн дараа онцгой үйл явдал боллоо хэмээн YG Entertainment мэдэгдэв.

Тус видео нь хамгийн олон хүн үзсэн К-поп бүжиг дэглэлтийн видео бөгөөд 1.5 тэрбум гаруй хүн үзсэн дөрөв дэх видео юм. Бусад гурван видео болох  “Ddu-du Ddu-du” (2.1 тэрбум удаа үзсэн), “Kill This Love” (1.8 тэрбум удаа үзсэн), “Boombayah” (1.6 тэрбум удаа үзсэн) үзэлттэй аж.

Эх сурвалж: Korea times

Холбоотой мэдээнүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button