Дэлхий нийтээр ногоон эрчим хүчний эх үүсвэр рүү анхаарлаа хандуулах болсон өнөө үед устөрөгчийн түлшний эсийн технологи хурдацтайгаар хөгжиж байна. Энэхүү технологийн хамгийн ирээдүйтэй хэрэглээний нэг нь устөрөгчөөр ажилладаг автобус юм. Уг автобус нь түлшээр ажилладаг уламжлалт тээврийн хэрэгслийн оронд боломжийн хувилбар болж хурдацтай алдаршиж байна. Устөрөгчийн автобус ажиллагаанд орох явцад агаар дахь нарийн ширхэгтэй тоос устөрөгчтэй нийлж цэвэр ус ялгаруулснаар бохирдлыг 99.9% арилгадаг байна.
Түүнчлэн тус автобус азотын исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, хүлэмжийн хий зэрэг хорт бодис ялгаруулдаггүй тул хамгийн төгс байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл гэж үнэлэгддэг. Бензин болон түлшээр ажилладаг уламжлалт автобус нь ажиллагааны явцдаа км тутамд 968.55 гр нүүрстөрөгчийн давхар исэл, 0.797 гр азотын исэл ялгаруулдаг. Устөрөгчийн автобус нь хүлэмжийн хийг нэг тээврийн хэрэгсэлд жилд дунджаар 56 тонноор бууруулах нөлөөтэй.
Түүнчлэн нэг цэнэглэлтээр дээд тал нь 450 км замыг туулах хүчин чадалтай ажээ. Дэлхийн улс орнууд 2025 он гэхэд устөрөгчийн автобусны тоог олноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд устөрөгчийн тээврийн хэрэгслийн эрин үеийг эхлүүлж, ногоон хөдөлгөөнийг сэргээхэд түлхэц болохуйц устөрөгчийн шинэ станцууд барих төлөвлөгөөтэй байгаа аж. Харин тус автобусыг улаанбаатар хотод одоогоор нэвтрүүлж эхлээгүй байна.