Технологи

Дэлхийн анхны “хүн дүрст” роботын үйлдвэр энэ оны сүүлээр нээлтээ хийнэ

Agility Robotics компани энэ оны сүүлээр “RoboFab” нэртэй шинэ үйдвэр нээхээр төлөвлөж байна.

“RoboFab” үйлдвэр нь АНУ-ын Орегон мужид баригдаж буй бөгөөд  “Digit” нэртэй хоёр хөл дээрээ алхдаг робот үйлдвэрлэх юм.

“Agility Robotics” компани эхний жилд хэдэн зуун робот үйлдвэрлэж, ирээдүйд жилд 10 мянган робот үйлдвэрдэдэг болох зорилго тавьжээ. 

Тус компанийн захирал Дамион Шелтон “Өнөө үеийн ажиллах хүчинд гардаг гэмтэл бэртэл, хүний хийх боломжгүй зүйл, ажлаас халшрах асуудлыг шийдвэрлэхийн тулд Digit роботыг бүтээсэн” хэмээжээ. Түүнчлэн уг компани анх гурван жилийн өмнө ажил хийх зориулалттай, хүний биеийн хэлбэр бүхий хоёр хөл дээрээ алхдаг роботыг худалдаанд гаргасан байна.

RoboPab-д үйлдвэрлэгдэх Digit робот нь эхний удаа үйлдвэрийн ажилчидад туслах, зөөх, ачих, буулгах зэрэг ажил үүргийг гүйцэтгэх аж.

UNILAD

Холбоотой мэдээнүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button