НАСА 2040 он гэхэд саран дээр байшин барихаар төлөвлөж байгаагаа зарлалаа

НАСА саран дээр байшин барих төлөвлөгөөгөө танилцууллаа .

Сансрын агентлаг 2040 он гэхэд саран дээр үл хөдлөх хөрөнгө барихаар Остин хотын ICON компанид хандсан тухай Нью Йорк Таймс сонин мэдээллээ .

Сарны төлөвлөгөөг “Project Olympus” гэж нэрлэдэг бөгөөд НАСА сарны гадаргуу дээр 3D принтерээр дэлбэрэлт үүсгэж дэлбэрэлтээс үүссэн чулуулаг болон эрдсийг ашиглан бүтээн байгуулалтаа босгоно хэмээжээ.

Түүнчлэн хувийн компаниуд болон их дээд сургуулиудтай хамтран хаалга, тавилга, хавтанцар гэх мэт барилгын материалуудыг бэлдэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

НАСА-гийн Технологи хариуцсан захирал Ники Верхайзер NYT-д өгсөн ярилцлагадаа “Бид зөв цагт зөв хүмүүсийг нэг зорилгод нэгтгэсэн. Тиймээс зорилгодоо хүрнэ гэж итгэж байна” гэжээ.

Гэсэн ч “Project Olympus”-д тулгарч буй нэг том асуудал нь сарны тоос барилгын материалыг гэмтээж болзошгүйд байгаа юм.

Түүнчлэн сансрын нислэгийн төвийн ахлах геологич Женнифер эдунсон: “Сарны гадаргуу дээрх хөрсийг барилгын материал болгон хувиргаж чадах эсэхэд эргэлзэж буй хэдий ч хэрэв бид 2040 он гэхэд саран дээр амьдрах орчныг бий болгох гэж байгаа бол энэ бүтээн байгуулалтыг яг одоо эхлүүлэх хэрэгтэй.” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

ICON компани 3D принтерээ ирэх жил байгаль орчинд тэсвэрлэх чадвартай эсэхийг шалгах бөгөөд хэрэв материалууд болон принтер тэсвэрлэж чадвал сансарт үлдэх боломжтой гэлээ.

НАСА эхний ээлжид 3D принтерийг сар руу зөөх болон материал зөөвөрлөх пуужингийн газардах талбайг бэлдэх ёстой. Эдгээр ажлууд нь барилга байгуулахаас урьдчилж хийгдэхээр төлөвлөгдөж байгаа тул саран дээр буух үед үүсэх тоосжилтыг багасгах боломжтой хэмээн тооцоолж байгаа аж.

UNILAD

Exit mobile version