Монгол улсын экспортын орлогын 96%-ийг уул уурхайн салбар эзэлж байна.

Монгол улсын нийт экспортын 96%-ийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын экспорт 2023 оны эхний 8 сарын байдлаар 26.1% өсөж 9 тэрбум ам.долларт хүрлээ. 

Экспортын өсөлтөд гол нөлөөг нүүрсний экспорт үзүүлсэн бөгөөд нүүрсний экспорт эхний 8 сарын байдлаар 2023 оны төлөвлөгөөг давж 5,7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.6% өссөн байна.

Уул уурхайн салбарын экспортод өмнөх оны мөн үетэй харьцуулахад Жоншны хүдэр ба баяжмалын экспорт 164.9%, боловсруулаагүй нефтийн экспорт 132.5% тус тус өссөн нь хамгийн өндөр өсөлтийг үзүүлэлттэй байна. Харин алтны экспорт 285 зэсийн баяжмалын экспорт 11%, цайрын баяжмалын экспорт 9.6% буурсан байна.

Инфографик: Уул уурхайн экспорт 2023 оны эхний 8 сарын байдлаар

Exit mobile version