Бизнес

Costco компанийн худалдсан алтан гулдмай богино хугацаанд борлогджээ

АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох Costco компанийн худалдаанд гаргасан 1 трой унц алтан гулдмай хэдхэн цагийн дотор дууссан байна. 

Тус компанийн санхүү хариуцсан захирал Richard Galanti мягмар гарагт зарласан улирлын тайлангийн үеэр алтан гулдмайг борлуулалтын сайтууд дээр байршуулсны дараа бөгөөд биет алтны эрэлт өндөр байсан талаар мэдэгджээ.

Лхагва гарагт тус компанийн онлайн хуудсан дээр 1 трой унц алтан гулдмайн үнэ 1979.99 ам.доллароор борлуулагдаж байжээ. 

Алт нь инфляцын эсрэг мөнгөний үнэ цэнийг хадгалах хамгийн үнэ цэнтэй бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд биет алтны эрэлт АНУ-д өндөр байгааг илтгэж байна.  

Холбоотой мэдээнүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button