Apple компани iPhone15 загваруудын хэт халж буй шалтгааныг тайлбарлалаа
2022-оны 10 сард Apple компани гар утсаа USB-C оролттой болгох Европын холбооны шаардлагыг хүлээн авсан ба өнгөрсөн сард iPhone15 загвараа танилцуулж худалдаанд гаргасан.
Шинэ загварын хэрэглэгчид гар утас нь заримдаа хэт их халж байна хэмээн гомдоллох болсон байна.
Apple компани энэхүү хэт халалттай холбоотой программын шинэчлэл хийж эхэлсэн бөгөөд цэнэглэгчийн оролт сольсонтой хамааралгүй гэж мэдэгджээ.
iOS17 шинэчлэлд гарсан зарим алдааг илрүүлсэн ба Instagram, Uber, Asphalt 9 зэрэг зарим тоглоом, программуудад систем ачааллах магадлалтайг сануулсан байна.
Мөн iPhone загварын гар утаснууд өндөр хэмд температур мэдрэгчтэй гэдгийг онцоллоо. Хэрэв таны төхөөрөмж температурын анхааруулга харуулаагүй бол гар утасаа үргэлжлүүлэн ашиглах боломжтой бөгөөд таны аюулгүй байдалд эрсдэл учрахгүй хэмээн тайлбарлалаа.
CNN