Life

Нойрны хэмнэл чихрийн шижингийн өвчлөлд нөлөөлдөг

Өглөө эрч хүчтэй, бүтээмж өндөр байдаг хүмүүсийг эртэч шувуухай, харин шөнийн цагаар илүү сэргэг хүмүүсийг шар шувуу гэх нь бий. Нойрсох цаг нь таны амьдралын хэв маягаас гадна хронотипийн нөлөөгөөр хүн бүрт харилцан адилгүй байдаг. Хронотип гэдэг нь эрч хүч болоод нойронд чухал нөлөөтэй мелатонин гэх дааврын ялгарах хугацааг зохицуулдаг хувийн цаг буюу циркадийн хэмнэлийг хэлнэ. Хронотип нь удамшдаг хэдий ч дадал зуршлаараа өөрчлөх боломжтой.

“Бид хронотип болон чихрийн шижин өвчний холбоо хамаарлыг 8 жилийн турш судлах явцдаа “шар шувуу”-нууд чихрийн шижингээр өвчлөх эрсдэл 72% өндөр байгааг олж мэдсэн” хэмээн Харвардын Анагаахын Сургууль, Эмэгтэйчүүдийн эмнэлгийн судлаач Сина Кианерси хэлжээ. 

Судлаачид хоёрдугаар зэргийн архаг өвчлөлтэй хүмүүсийн оройтож унтаад, хожуу сэрдэг дадал болоод зарим эрүүл бус хэвшлүүд хооронд хүчтэй хамаарал байгааг тогтоосон.

Амьдралын хэв маягийн бүхий л хүчин зүйлийг харгалзан үзсэн ч чихрийн шижингийн өвчлөл буурахгүй байгаа нь удамшлын урьдач нөхцөл эсвэл тооцоогүй бусад шалтгаан байж болзошгүйг анхааруулж байна. 

Тиймээс шөнийн цагаар ажилладаг хүмүүс эдгээр эрсдлүүдийг мэддэг байх, архи, тамхины хэрэглээг багасгах, дасгал хөдөлгөөн нэмэгдүүлэх, хангалттай нойр авахыг Миннесота мужийн Майо клиникийн нойрны анагаах ухааны доктор Б.П.Колла анхааруулж байна.

CNN

Холбоотой мэдээнүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button