Бизнес

Ирэх 7 хоногт “Еэвэнгийн баяр” тохиож буйтай холбоотойгоор БНХАУ-д тизний захиалга 20 дахин өсжээ

Энэ сарын 29-өөс 10 сарын 6  хүртэл БНХАУ-ын Еэвэнгийн баяр үргэлжилнэ. Урт хугацаанд үргэлжлэх баярын өдрүүдэд БНХАУ-ын иргэд ихээр аялдаг. 

Тиймээс БНХАУ-ын аялал жуулчлалын платформ Trip.com-ын мэдэгдэж байгаагаар Сингапур, Австрали, Тайланд зэрэг улс руу нисэх тизний захиалга өнгөрсөн онтой харьцуулахад 20 дахин өссөн байна. 

Мөн Trip.com-оор захиалж буй 5 одтой зочид буудлын захиалга Зүүн Өмнөд Азид 562 хувь, Ойрхи Дорнодын орнуудад 559 хувь, Европын орнуудад 379 хувиар тус тус өсжээ.

Trip.com /TCOM.NASDAQ/-ийн Гүйцэтгэх захирал Jane Sun-ийн мэдэгдсэнээр энэ жил захиалга аялал жуулчлалын оргил үе болох энэ оны 8 сарын үеэс 2 дахин өндөр байна гэжээ. 

Өнгөрсөн оны 12 сараас БНХАУ-ын иргэдийн гадаад руу аялах хязгаарлалтыг цуцалсан бөгөөд энэ оны 8 сарын байдлаар 70 гаруй улс руу аялах боломжтой болсон юм. Тэр дундаа Их Британи, Өмнөд Солонгос зэрэг улс руу аялж буй жуулчдын тоо хамгийн өндөр байна.

Дээрх үйл явдлуудаас шалтгаалж БНХАУ-ын агаарын тээвэр, аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагаа сэргэх төлөвтэй байна.

Холбоотой мэдээнүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button