Бизнес

АНУ-ын засгийн газар Амазон компаныг шүүхэд өгчээ

АНУ-ын засгийн газар болон 17 муж улс Амазон компанийг монополын хэргээр шүүхэд өгчээ.

Тус компанийг  цахим худалдааны салбар дахь дангаар ноёрхлоо урвуулан ашиглаж, шударга өрсөлдөөнийг хаан боогдуулж байна гэх хардлага олон жилийн турш үргэлжилсэн билээ.

Холбооны худалдааны комисс болон 17 ерөнхий прокурорын гаргасан нэхэмжлэлүүд нь анх онлайн номын худалдаагаар эхэлсэн ч өдгөө “бүх барааны дэлгүүр” гэгдэх болсон Амазон компанийн эсрэг хамгийн том зарга болж байна.

Гомдолд Амазон компани нь өөрийн платформ дээрх давуу эрх мэдлийг ашиглан борлуулагчдаас дотоод ложистикийн эрхийг худалдан авахыг шаардсан төдийгүй,  цахим орчин дахь хамгийн хямд үнээр Амазон платформд бүтээгдэхүүнээ тавь хэмээн албадаж, шударга өрсөлдөөнийг хаан боогдуулсан хэмээн дүгнэжээ.      

Түүнчлэн зах зээлийн хайлтын илэрцэд өөрийн бүтээгдэхүүнээ гуравдагч этгээдийн борлуулсан бүтээгдэхүүнээс өндрөөр эрэмбэлдэг гэж Амазоныг буруутгажээ. Хэргийн нэхэмжлэгчид нь Коннектикут, Делавэир, Мэйн, Мэрилэнд, Массачусетс, Мичиган, Миннесота, Нью-Жерси, Нью- Хэмпшир, Нью-Мексико, Невада, Нью-Йорк, Оклахома, Орегон, Пенсильвани, Род-Айленд, Висконсин муж улсууд юм.

Холбоотой мэдээнүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button