Life

Парисын загварын долоо хоногийн онцлох street style төрхүүд

Загварын долоо хоногийн хамгийн сүүлийн зогсоол Парис хотноо ирлээ. Арга хэмжээний үеэр хавар-зун 2024 улирлын загварууд есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 3-ны өдөр хүртэл танилцуулагдах юм. 

Энэ жил Dior, Saint Laurent, Peter Do, Marni, CourrègesWeinsanto ордны цуглуулгууд загвар сонирхогчдын харцыг булааж байна. Dior-ийн арга хэмжээнд уригдаж ирсэн зочдоос BLACKPINK хамтлагийн Жи Сү хар өнгөөр дагнан хувцаслаж ирсэн бол жүжигчин Женнифер Лоуренс цагаан сорочка, урт хар бошинзоор дүр төрхөө бүрдүүлсэн байв. 

Түүнчлэн Saint Laurent ордны шоунд Хейли Бибер нуруу нь ил гарсан гоёмсог даашинзыг смоки будалттай хослуулж, жүжигчин Остин Батлер тас хар өнгийн хослолоор гоёж иржээ. 

Харин энэ үеэр Парис хотын гудамжийг загварлаг залуус өнгөлөг хувцсаар дүүргэж байв. Тэд өнгө алагласан төрөл бүрийн хайчилбартай даашинз, тод өнгөтэй үслэг эдлэл, сүлжмэл цамц, хантаазаар дүр төрхөө бүрдүүлжээ. Мөн залуусын сонголтод савхи, өвдөг давсан тренч цув, завсрын өнгөтэй классик загварын хослол, түрийтэй савхин хар гутлууд зонхилж байлаа. Ингээд Парис хотын загварын долоо хоногийн онцлох street style төрхүүдийг сонирхоцгооё

Холбоотой мэдээнүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button