Урлаг

2023 оны эхний 8 сард ашиг орлогоороо тэргүүлсэн кинонууд

2023 оны эхний 8 сарын байдлаар ашиг орлогоороо тэргүүлж буй 10 киног танилцуулж байна.

1. The Super Mario Bros. Movie

2023 оны 4-р сарын 5-нд нээлтээ хийсэн The Super Mario Bros. Movie кино дэлхий даяар 1,3 тэрбум (1,359,674,799$) ам.долларын тасалбар борлуулалтын орлогоороо 2023 оны эхний 8 сарын байдлаар тэргүүлж байна. 100 сая ам доллараар бүтсэн энэхүү киноны гол дүрд Guardians of Galaxy цувралын гол дүр Chris Pratt (Крисс Прэтт) дуу оруулжээ.

IMDB: 7.1/10

2. Barbie

2023 оны 7-р сарын 21-нд нээлтээ хийсэн Barbie кино дэлхий даяар 1,3 тэрбум (1,348,984,000$) ам.долларын орлогоороо жагсаалтын 2-рт бичигдэж байна. 145 сая ам доллараар бүтсэн энэхүү кино 2023 онд ашиг орлогоороо нэгдүгээрт бичигдэх төлөвтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар Warner Bros компанийн хамгийн өндөр ашиг орлоготой кино, эмэгтэй найруулагчийн бүтээсэн хамгийн өндөр ашиг орлоготой кино зэрэг рекордууд бичигдэд байна.

IMDB: 7.3/10

3. Guardians of the Galaxy Vol. 3

2023 оны 5-р сарын 23-нд нээлтээ хийсэн Guardians of the Galaxy Vol. 3 кино дэлхий даяар 845 сая (845,522,394$) ам.долларын орлого олоод байна. 250 сая ам доллараар бүтсэн энэхүү кино орлогоороо Marvel-ын бүх кинонуудын 24-рт бичигдэж байна.

IMDB: 8/10

4. Oppenheimer

Barbie кинотой нэг өдөр буюу 2023 оны 7-р сарын 21-нд нээлтээ хийсэн Oppenheimer кино дэлхий даяар 790 сая (790,321,808$) ам.долларын орлого олоод байна. 100 сая ам доллараар бүтсэн энэхүү киноны найруулагчаар алдарт найруулагч Christopher Nolan (Кристофер Нолан) ажиллаж дэлхийн анхны цөмийн бөмбөгийг бүтээсэн АНУ-ын цөмийн физикч J. Robert Oppenheimer (Роберт Оппенгеймер)-ын дүрийг Cillian Murphy (Киллиан Мерфи) бүтээжээ.

IMDB: 8.6/10

5. Fast X

Fast and Furious цувралын 10 дахь анги Fast X кино 2023 оны 5-р сарын 19-нд нээлтээ хийснээс хойш дэлхий даяар 704 сая (704,709,660$) ам.долларын орлого олоод байна. Харьцангуй өндөр буюу 340 сая ам доллараар бүтсэн энэхүү киноны нийт орлогын дөнгөж 20%-ийг АНУ-ын зах зээлээс олжээ.

IMDB: 5.8/10

6. Spider-Man: Across the Spider-Verse

2023 оны 5-р сарын 30-нд нээлтээ хийсэн Spider-Man: Across the Spider-Verse анимейшн кино 689 сая (689,342,516$) ам.долларын орлогоороо энэ оны хамгийн өндөр ашиг орлоготой 2 дахь анимейшн кино болж байна. 100 сая ам доллараар бүтсэн энэхүү кино ашиг орлогоороо АНУ-ын зах зээлд The Super Mario Bros. Movie болон Barbie кинонуудын араас 3-рт бичигдэж байна.

IMDB: 8.8/10

7. The Little Mermaid

2023 оны 5-р сарын 26-нд нээлтээ хийсэн The Little Mermaid мюзикл кино 569 сая (569,182,791$) ам.долларын орлогоороо энэ оны хамгийн өндөр ашиг орлоготой мюзикл кино болж байна. 265 сая ам доллараар бүтсэн энэхүү киноны зураг авалтыг Италийн Сардинийн аралд авчээ.

IMDB: 7.2/10

8. Mission: Impossible – Dead Reckoning Part One

2023 оны 7-р сарын 10-нд нээлтээ хийсэн Mission: Impossible – Dead Reckoning Part One кино 553 сая (553,077,466$) ам.долларын орлогоороо энэ оны хамгийн өндөр ашиг орлоготой 10 киноны нэг болж байна. Жүжигчин Tom Cruise-ийн 1996 оноос хойш тоглож буй Mission Impossible цувралын 7 дахь нь болох Mission: Impossible – Dead Reckoning Part One нийт 291 сая ам.доллараар бүтсэн байна. Mission Impossible -ийн нийт 7 цуврал киног бүтээхэд 1.1 тэрбум доллар зарцуулсан бол нийтдээ 4.1 тэрбум долларын орлого олжээ.

IMDB: 8/10

9. Ant-Man and the Wasp: Quantumaniae

2023 оны 2-р сарын 17-нд нээлтээ хийсэн Ant-Man and the Wasp: Quantumania кино 476 сая (476,071,180$) ам.долларын орлогоороо энэ оны хамгийн өндөр ашиг орлоготой 10 киноны нэг болж байна. 200 сая ам.доллараар бүтсэн энэхүү кино нь 2023 онд гарах Marvel цувралын 3 киноны эхнийх нь юм.

IMDB: 8/10

Холбоотой мэдээнүүд

Back to top button